Трамп хоригдож магадгүй

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампыг Засгийн газрын нууц бичиг баримттай зүй бус харьцсан хэргээр шүүх хурал болж, түүнийг удаан хугацаагаар шоронд хорих боломжтой гэж АНУ-ын Ардчилсан намын өмгөөлөгч анхааруулжээ. Өнгөрсөн зургаадугаар сард Трампыг Өмнөд Флорида дахь  оршин суудаг байрандаа үндэсний аюулгүй байдлын маш чухал мэдээллийг хууль бусаар хадгалсан гэх үндэслэлээр 37  гэмт хэрэгт буруутгасан. Эдгээрт Вашингтоны цөмийн хүчин чадал, АНУ болон түүний холбоотнууд руу дайралт хийсэн тохиолдолд хэрэгжүүлэх стратегийн талаарх маш нууц мэдээлэл багтсан байна. Жек Смит тэргүүтэй прокурорууд Трамп холбооны албан тушаалтнуудын бичиг баримтыг буцааж өгөх хүсэлтээс татгалзсан талаар мэдэгдсэн.  Трамп буруутай гэх бүх мэдэгдлийг няцааж, буруугүй гэдгээ мэдэгдээд байгаа юм. 2009-2023 онд Ардчилсан намын үндэсний хороог (DNC) төлөөлж байсан Марк Элиас ням гарагт MSNBC сувгийн “The Weekend” нэвтрүүлэгт  оролцохдоо "Хүмүүс Флоридагийн хэргийн нотлох баримт хэр их хор хөнөөлтэй болохыг мартдаг. Энэ бол АНУ-ын Ерөнхийлөгч асан хүн АНУ-ын Засгийн газраас маш нууцын зэрэглэлтэй баримт бичгүүдийг хулгайлж, дур зоргоороо хадгалж байгаа тухай юм"  гэжээ. Гурван сар гаруйн хугацаанд шүүх хуралд ирүүлсэн нотлох баримтууд нь түүнийг улс төрийн хувьд сүйрүүлж болзошгүй гэж Элиас хэлээд "Энэ нь түүнийг удаан хугацаагаар шоронд суухад ч хүргэж болно" гэжээ. Трамп 2023 оны наймдугаар сард АНУ-ын 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг хүчингүй болгохыг оролдсон хэргээр Холбооны дахин яллах дүгнэлтийг хүлээн авсан. Тэрбээр мөн Нью-Йорк дахь бизнесийн бүртгэлийг хуурамчаар үйлдсэн, АНУ-ын Жоржиа мужид сонгуулийн үр дүнг бусниулах зорилготой хуйвалдааны хэрэгт буруутгагдаж байгаа юм.

https://www.rt.com/news/591919-us-trump-prison-attorney/