Ерөнхийлөгч асан Х.Баттулга "Богд уулыг тойруулж, метро баръя. Тэгвэл дэлхийн хамгийн том ногоон байгууламж болно" хэмээн байр сууриа илэрхийлсний хариуд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Женко "Богд уулыг тойруулж метро баръя" гэжээ. Ойролцоогоор тооцоод үзвэл 150 км болох юм байна. Женко байнга өлөн нүдэлж явахаа болиоч, улс орноо, ард иргэдээ бодооч. Хэрэггүй ээ, эхлээд Улаанбаатар дотроо 30 км метрогоо л баръя. Эдийн засгийн үр ашигтай, зардлаа нөхөх метрог олон улсын жишгээр барих хэрэгтэй. Хотын түгжрэл, утаа ч буурна. Өвлийн хүйтэнд газар доор элдэв дэлгүүр, үйлчилгээний бизнес ч хөгжинө" гэжээ.