МАН-ын дэргэдэх Нийслэлийн эмэгтэйчүүдийн холбооны тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр болно. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Нийслэлийн эмэгтэйчүүдийн холбооны тэргүүний ажлаа хүлээлгэн өгөх юм байна. Энэ удаад зөвхөн тэргүүлэгчид л хуралдах аж. УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн тухайд 2024 оны УИХ-ын сонгуульд Дундговь, Өмнөговь, Дорноговийн бүсэд нэр дэвших учир Нийслэлийн эмэгтэйчүүдийн холбооны тэргүүний ажлаа ийнхүү өгч байгаа аж.