- Л.Оюун-Эрдэнийн засгийн зарим паразитууд бямбын хуралд ирсэн үзэгдэнэ
Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийг Европит айлчлалаар мордсонтой зэрэгцээд Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнийн “Өдрийн сонин”-д өгсөн, сэтгүүлч Э.Энэрэлийн хийсэн ярилцлага өнгөрөгч долоо хоногийн жинхэнэ сэдэв байв. Тэр бүр халз суугаад ярьдаггүй, дөлсхийгээд байдаг хэмээгддэг Ерөнхий сайд чухам халз суугаад, халз халз ярьсан байна лээ. Нэн дэлгэрэнгүй асуусанд мөн дэлгэрэнгүй хариулсан байв. Халзхүүгийн Наранхүү сайдын М Си Эс-д өгсөн Ухаа худагийн асуудлаас эхлээд Хийн хоолойн төсөл дээр өдгөө фокуслах хүртэлх бүх зүйлээ гүйцэтгэх засаглалын тэргүүн нээлттэй ярьсанаараа, бүр өөртэй нь холбоод байдаг кофе ч уугаагүй хүүхэнтэйгээ тэр тусам бүр уучихмаар ч санагдаад байгаагаа нуугаагүйгээс эхлээд хангалттай ярьсан нь нийгэм дэх өөр рүү нь хандсан хүлээлтэд нэг хэсэгтээ эрэгдэхээргүй буу халсан. Энэ ч бас зохих чухал үр дүнгээ өгсөн яриа болсон нь эргэлзээгүй. Засагт Н.Учрал, Ц. Туваан тэргүүтэн гал барьж зүтгэж байхад, шимэгч паразитууд, хойш суугчид ч байгааг хэлсэн нь дөрөв, тав сонгогдсон МАН-ын “ухнан” улстөрчдөд зориулагдсан. Мөнөөх шимэгчид, үүнийг нь өөртөө авсан уу, зарим нь бямба гаригт ажил, утаа түгжрэл ярьж, ажил урагшлуулдаг хурал дээр ирээд суусан харагдана лээ. Паразит биш л гэж ойлгогдохыг хичээж яваа юм байх. Ерөнхийлөгчийн айлчлал ихээхэн үр дүнтэй боллоо. Иж бүрэн түншлэлийг чухамдаа төгс хөгжүүлэх, тун эвтэй айлчлалуудыг Чех, Польшид хийгээд ирэв. Тахийн унаганд “Дагина” нэр хайрлаж, Эрдэнэтийг нээсэн анхдагчдын нэг 98 настай өвгөн геологчийг ч орхисонгүй уулзаад, ер нь нэг тийм ширхэглэг, ширхэг ханасан айлчлалуудыг хийв бололтой. ТУГ.МН сайт тухай бүрт нь айлчлалын агуулга, үйл явдлыг дэлгэрэнгүй тоймлож уншигчдадаа барьсан. У. Хүрэлсүхийн хэрэгжүүлж байгаа “Илгээлт-2100” хөтөлбөрөөр Польшид суралцаж байгаа оюутан , Ховдын хөвүүн А.Уламсайхан Варшав дахь Ерөнхийлөгчийн уулзалтад чухал үг хэлсэн байна билээ. Тэрбээр, юуны өмнө Монголын татвар төлөгчдөд талархая гэсэн үг хэлсэн нь содон байж. Ухаалаг байж. Оюутнууд тэр бүр тэгж хэлдэггүй. Энэ залуу Монголынхоо татвар төлөгчдийн мөнгөөр, Ерөнхийлөгчийн тэтгэлэг хүртэн эх орны боловсролд, өөрийнхөө боловсролд шамдаж байгаагаа ийн хэлсэн нь анхаарал татах үг, зөв үйл ажиллагааны үр дүнг ойлгосон хүний үг юм. Айлчлалын агуулгаас, Польш том төслүүдэд хөрөнгө оруулалт хийнэ, Чех хөдөө аж ахуй, боловсрол хамтарна гэдэг дэвшилтэт содон дуулдаж байгаа юм.
- Малайзын шүүхээс нэхээд байгаа бичгийг дарсанаа Б.Батцэцэг тайлбарлах хэрэгтэй болжээ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг муугүй ажиллаж байгаа. Чех, Польшид Ерөнхиvйлөгчийн айлчлал зохистой, ач холбогдолтой зохион байгуулагдлаа. Энэ бол Б.Батцэцэгийн ажлын үр дүн. Гэвч түүнийг хөөдөх зүйл болоод л байх юм. Иргэн С.Шаарийбуу гэдэг хүн Гадаад яаманд асуудал тавьсаар байгаа. Энэ л агуулгын нэгэн жигүүр болон, С. Шаарийбуугийн нэхээд байгаа, Малайзаас мөн нэхээд байгаа Б.Батцэцэг дээр дарагдсан нэгэн асуудлыг хэвлэлүүд өнгөрөгч долоо хоногт мөн бичив. Энэ бол Сү.Батболд гэгч хүний хүүгийн дансанд орсон арван хэдэн сая долларын асуудлыг Малайзын талаас тайлбарлахыг шаардсан бичиг юм. ТУГ.МН сайт үүнийг бичиж асуудлыг тавьсан. Б.Батцэцэг сайд ер дуугараагүй, энэ талаар. Жил орчим дарагдаж байгаа энэ бичгийн асуудлыг ярьж, мэдээлж, иргэн С.Шаарийбуугийн яриад байгаа асуудалд анхаарлыг бодьтой тавин, таван сард болох түүний нэхэмжлэлтэй Малайзад болох хуралд Гадаад хэргийн сайд сайд Б.Батцэцэг анхаарал эс тавьбаас, түүний бүх ажлын үр дүн үгүйсгэгдэж, ажил албаны нь байх байхгүйн асуудал хөндөгдөх бодит нөхцөл тулгарч байгааг ойлгох хэрэгтэй юм. Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өдөр үл алгасан цувруулж, Хэнтий, Архангай, Дундговьд ажиллалаа. Онгоцоор нисээд байсан байх. 500-1000 киломер зайтай газруудыг эвхэж л давхиад байв. Хаврын чуулганы өмнө нийт нутгаараа орсон, иргэдтэй уулзсан байх шаардлагыг өөртөө ноогдуулсан уу, юутай ч эх орныхоо бүс бүхэнд ажиллачих шиг боллоо. Их хурлын даргын нэрэнд хөөдөлтэй нэг явдлыг сошиалаар сэвээд байгаа үзэгдэнэ. Энэ бол “Админериал” компанийн гүйцэтгэх захирал Н. Хасбатар гэдэг хүний эндсэн явдал. Германы иргэншилтэй, урд зүгийн гаралтай уг хүн сарын өмнө Бор тээг уурхай дээрээ учир битүүгээр тэнгэрт оджээ. Сарын дараа л мэдээлэгдэв, энэ хэрэг. Энэ хүний эзэмшилтэй дээрх компанид УИХ-ын даргыг холбоотой, 30 сая доллар данс бусаар ирж ирсэн гээд олон асуудал яригдаж, бичигдэж ирсэн. Энэ талаар, Д. Амарбаясгалантай холбогдох сэдвүүд өрнөх шинжтэй болоотохлоо. Их хурлын дарга өнөөдөр Хаврын ээлжит чуулганаа нээнэ.
П.Батчулуун эмчийн талаар иргэд, нийгмийн тавьж байгаа өнцгүүдийг анзаарахгүй өнгөрч болохгүй юм
Цагаан сарын шинийн арван таван улирагч баасанд тохиож, ард иргэд буян ном, засалдаа шамдав. Энэ зуур буяныг ялгах, хуулийг ойлгох гээд явдал өрнөсөөр байна. Эрхтэн шилжүүлэх мэс заслын инжаан эмч П.Батчулуун гэдэг хүнийг ялласан ялыг давж заалдах шүүх хэвээр үлдээв. Донорын хуулиа эцэслээгүй, хууль эрх зүй тодорхойгүй, хүн авардаг хүнд харалган хандаж байгаа энэ цагийн нэгэн хэлмэгдүүлэл, хохирооллыг П.Батчулуун гуайд үүрүүлж байгаа нь харамсалтай. Тогтмолын Мөнхсайхан гэдэг Эрүүл мэндийн сайд энэхүү донор, хүн хэлмэгдүүллийн асуудалд анхаарахын оронд Ерөнхийлөгчийн даган айлчлалд шогшиж явах. Бас уулын амнаа хүнд байшин барьж өгч байгаа гэх. Хүнээ бодмоор л байгаа нийгэм шүү дээ. Утаанд иргэнээ хэдэн арваар нь өгч байгаа нийгмээ засахгүй байж, хүн аварч байгаа хүнд яагаад ингэж хандана вэ. Ерөнхийлөгч У. Хүрэлсүх сэтгүүлчид өршөөл уучлал үзүүлсэн. Сайн хэрэг. Гэхдээ хүн аварч, хүнийг шинээр сэлбэж байгаа эмчид яагаад анхаарахгүй байна вэ гэдэг нийгмийн уур амьсгал яав ч буруу биш юм. П.Батчулуун гуайн асуудалд эрх баригч, шийдвэр гаргагчид заавал анхаарах учиртай өнцгүүдийг нийгэм, иргэд тавьсаар байгааг анзаарахгүй өнгөрч болохгүй юм.
- АТГ дээрээ З. Дашдаваа улирах магадлалтай
Өнөөдөр хавын чуулган нээгдэж байна. Энэ чуулганаар хил холболтын эрх зүйн баримт бичгийг УИХ соёрхоно. Энэ чухал алхам. Мөн энэ хаврын чуулганаар Монгол банкны Ерөнхийлөгч Б. Лхагвасүрэн, Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, АТГ-ын дарга нарын томилогдсон хугацаат ажил алба өндөрлөсөн тул орны хүнийг тавих асуудал өрнөнө. АТГ-ын дарга З. Дашдавааг улируулан томилох мэдээлэл гарч байна. Магадгүй юм, энэ комиссар үүргээ муугүй гүйцэтгэж ирсэн байх. Нөгөө талаар Хэнтий угшлын том дарга нар төрийг үнэмлэхүй эзэгнэж байгаан тул, бодьтой ажиллаж ирсэн уул хүнийг дахин ажлыг нь үргэлжлүүлэх магадлал өндөр. З. Дашдаваагийн урдуур Р.Отгонжаргал гэж хүн гүйхээр санаархаж байгаа мэдээлэл мөн гарч байгаа. Мэргэжлийн бус, Замын үүдийн гааль дээр эгч Р.Бурмаа нь элдэв асуудалд холбогдох болсон, нэр базаахгүй байгаа эл хурандааг АТГ дээр тавих юу л бол доо. Бөхийн холбооны гэгддэг Р.Нямдоржийн дүү энэ хүн нутгийн спикертээ найдаад байгаа юм гэж нийгэмд шивэр авир гэлцэцгээх. Харин Монгол банк, Прокурорын удирдлагыг өөрчлөх л болов уу даа. Ажил алба, сэлгээ томилгоо гэснээс Ардчилсан намын тэргүүн дэд дарга С.Баярцогт Ерөнхийлөгчийн айлчлалын багт Польш, Чехэд ажиллав. Энэ сонин мэдээ. Учир юу гэвэл, С.Баярцогтыг мөд намынхаа дарга болно, Засагт орж мэдэх хэмээх яриа учир мэдэх хүмүүсийн дунд яригдаад байгаа юм. Энэ учраар төрийн тэргүүний айлчлалд дөрөө харшуулж, эрх баригч МАН-ын ерөнхий нарийн Я.Содбаатартай явсан байж тун мэдэхийг мөн ярилцсаар байна. Улс төрийг харддаг зарим хүмүүс Укриан яриад байдаг, улсын дөрөвдүгээр явсан, уул ихтэй нутгийн намхан хүнийг түүгээр ирсэн юм биш байгаа, уулзаан тохироо хийсэн юм биш биз л гэлцэх. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд, Их хурлын дарга аснуудыг тодорхой төсөл хариуцуулан тусгай үүрэг бүхий Элчингээр томилуулж байна. С.Баярцогт бол түүнээс ч дээгүүр үүргээр ажиллачих толгойтой этгээд л дээ.
Б.БАЯР