Тагнуулын ерөнхий газраас хар тамхитай холбоотой асуудлаар мэдээлэл өгч байна

УИХ-ын хаврын чуулганы нэгдсэн хуралдаан хаалттай хуралдаж эхэлсэн. Хаалттай хуралдаанаар ҮАБЗ-өөс ноцтой мэдээлэл хийнэ гэж  байгаа бөгөөд сүүлийн үед эрчимтэй яригдаад буй  Тусгай үүрэгт элчин сайдуудтай холбоотой мэдээллийг сонсож,  санал солилцох аж. Харин яг одоо  хаалттай хуралдаанаар, Тагнуулын ерөнхий газраас хар тамхитай холбоотой асуудлаар мэдээлэл өгч байгаа аж. Хаалттай хуралдааны дараа чуулганыг энгийн горим руу шилжүүлж, үргэлжлүүлэн хуралдана.