О.Алтангэрэл, Т.Сүхболд нар огцорсон ч болох нөхцөл үүслээ

 А.Баяржавхлан гэдэг хүн урд үдэш гэнэт гарч ирээд цахимаар мэдээлэл хийв. Энэ хүн бол Ноорог.мн сайтын хоригдоод байгаа ажилтан А.Очбаярын ах аж. Тэрбээр нийгэмд олон зүйлийн багийг хууллаа. Чухамдаа саяхан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэнчлэн хаа сайгүй баг хуулагдаж байна гэсний бодит үлгэр болж байна даа. Юуны өмнө цахим мөрийтэй тоглоомд холбогдсон гэгдэх Ноорог.мн сайтад нялзаагаад байгаа зүйл тэдэнд холбогдолгүй болохыг илчиллээ. Харин тус сайтад ажилд орсон дүүгийнх нь данс цахим мөрийтэй тоглоомд ашиглагдаж байсан гэдгийг хэлэв. Энэ учраар өгүүлэгдэн буй сайт, пэйжийн залууст “тохоож” байсан, улс үндэстнийг бусниулсан , цахим мөрийтэй тоглоом тоглосон зэрэг Хууль зүйн яам, хүчний байгууллагаас тараасан мэдээллүүд байгаа оноогүй нь баттай болж байх шиг. Хууль зүйд сайд О.Алтангэрэл хэлсэн үгэндээ эзэн болно оо гэсэн. Болох байх л даа. 9,3 тэрбум төгрөг А.Очбаярын дансаар эргэлдэн ахынх нь ажиллуулдаг мөрийтэй тоглоомын газарт  ашиглагдаж байсан нь О.Алтангэрэлийн зөвтгөл болох нь шиг байна. Чухам энэ л О.Алтангэрэлийн үнэн болох нь. Ноорог-ыг тэргүүлэн ажилладаг О.Уламсайхан гэгч залуу, анхнаасаа бид юу хийж байгаагаа мэддэг, хууль зөрчөөгүй, кино хийж байсан, хураасан эд материал, хард зэргээ авмаар байна гээд зүтгээд байсан нь үнэхээр л юу хийсэнээ мэддэг хүний өчиг, тайлбар байж. Хууль зүйн сайд О.Алтангэрэл тэргүүтэнд улс үндэстний эв бусниулсан зэрэг асуудлаар эчнээ “яллагдсан” залуус буруугүй, хэлмэгдсэн, харин нэг ажилтан нь ахдаа дансаараа ашиглагдсан зэрэг байдал нэгэнт тодорхой болж байх шиг байна. Хамгийн ноцтой нь Хуулийн сайдын эрхлэх салбар өөрөө мөрийтэй тоглоомын хамжигчид гэдгийг нийгэмд зарлалаа.Мөрийтэй тоглоомчидтой үзээд байгаа Засгийн газрын агентлаг Цагдаагийн газрын Кибер аюлгүй байдалтай тэмцэгчид өөрсдөө таван зуу хүртэлх сая төгрөгийг авч, улмаар авдагаа нэмэхийг шаардсан, авдаг, ийм тоглоомын газар өчнөөн төчнөөн байдгийг А.Баяржавхлан илчиллээ. Энэ л манай нийгмийн олз юм. Ноорог.мн сайтын талаар анхнаасаа  улс бусниулах сэдэлтэй хэмээн мэдэгдэж,цаашлаад Эм Си Эстэй холбоотой, хэвлэл мэдээлэлд халдсан, мэдээллийн эрх чөлөөнд довтолсон зэрэг гэгчлэн олон өнцгөөр нийгмийг жинхэнэдээ хагардуулсан байж мэдэх Хууль зүйн сайд О.Алтангэрэл, ажилтнууд нь улсын иргэдийг жинхэнэ эмгэнэлд дагуулсан мөрийтэй тоглоомын хамжигчид, ашиг хүртэгсэд болсоныг энэ хүртэл мэдээгүй яваа Цагдаагийн дарга Т.Сүхболд нар огцрох нь шударга ёсонд нийцэх, онох үйлдэл болжээ. А.Баяржавхлан аав , ээжийнхээ дансыг ашиглаж байсан, эдүгээ тэд нь яллагдагч болсоныг хэллээ. Илчиллээ. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал энэ гэмт хэргийг жинхэнэ улс үндэстэн, ард иргэдийг бусниулж байгаа гэдгийг эрт мэдэгдсэн. Хязгаарлалтууд хийсэн. Чухам цагаа онож хөдөлж байж. Өнгөрөгч долоо хоногт цахим мөрийтэй тоглоомын гашуун түүхийг, үйл ажиллагааг хаах хууль өргөн барина гэж байсан. Харин манай парламент ажлаа хийгээгүй. Дарга нар нь. Хэвлэлд тэгж бичсэн байна лээ.  Тэгээд өргөн барьж амжаагүй юм болов уу даа . Уг аймшигт, бусармаг хэрэг, нийгмийн сандаасан энэ асуудлыг зохицуулах хуулиа Н.Учрал сайд урхгийг нь бүрэн танисан хүний хувьд, өнөөдөр хуулийн төслөө барьж, өнөөдөр батлуулсан ч болох. УИХ-ын дарга Англиас ирсэн байх, өнөөдөр хурлаа хийж хуулиа гаргах нь үнэхээр ононо. Нийгэм бүхэлдээ илжирч, аймшигтай нөхцлийг мөрийтэй тоглоомчид бүрхжээ. А.Баяржавхлан гэгч хүн Ноорогийг хэлмэгдүүлж, дүү нь баригдаж, аав ээж нь яллагдагч болсон тул өөрийгөө илчиллээ. Хамгийн гол нь цагдаа, хүчнийхэн, энэ хэрэгтэй тэмцэх ёстой улс үүнийг өөхшүүлдгийг илчилсэнээрээ түүхэн үүрэг гүйцэтгэлээ. Өч төчнөөн ийм мөрийтэй тоглоомын газар байгаа гэж хэллээ. Илчилсэний нь төлөө түүнийг хамгаалалтад авч, энэ бусармагийг дарах бэлгэ тэмдэг болго!, Н.Учрал сайдаа, Д. Амарбаясгалан спикер, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээ!

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Зочин

За болио та нар болио 1 муу хулгайч луйварчин хаанаас ч юм 1 газраас хэнэгчгүй лайв хийгээд тэгэнгүүт нь хууль сахиулах байгууллагын удирдлагуудыг солих тухай олон нийтэд мэдээллэж, сэвж бна гэдэг бол өөр санаа зорилготой байна гэсэн үг. Цагдаагийн байгууллага тэртээ тэргүй шалгах юмаа шалгаад нотлоод хянадаг байгууллага буюу прокурорын байгууллагад хянуулдаг юмаа малнуудааа тэгээд тэрийн шүүх авч үзээд шийдвэрэээ гаргадаг юм аа малнуудааа цагдаа яллаад байгаа юм биш❗️❗️❗️ тэр тусмаа Сүхболд дарга, сайд 2 шийдээд мэдээд бдаг асуудал биш, энэ хүмүүс мөрдөн шалгах ажиллагаанд оролцох эрхгүй хүмүүс шүү. Улайм цайм хуулинд заачаад байхад ингэж чиглэнэ гэдэг бол өөр ашиг сонирхол шүүүүүү

Иргэд

цагдаа нар ажлаа сайн хийсэн болохоор энэ хэрэг илэрч байна гэж харж байна, харин хэрэг илэрсний ачаар жинхэнэ эзэн нь бичлэг хийлээ, бичлэгтээ харин яг ямар цагдаа нар холбоотой бгааг нь хэлээгүй, хэлж яадахгүй бсан. Тухайн мэдээ цацагдсантай холбоотой цагдаагийн нэр хүндийг унагаах ажил явагдаж байна, цаана нь яг хэн энийг хийлгээд байна?. хэрэг илрүүлэх нь цагдаа ажлаа сайн хийж байна л гэсэн үг, хэрэг илэрчихээд байхад буцаад цагдаа нар руу дайрдаг бдлыг эрх мэдэл горилсон улс төрчид захиалж байгааг харж байна

Зочин
Зочин

Энэ хүмүүс салбартаа маш сайн ажиллаж байгаа гэж дотор нь ажилдаг олон хүнээс сонссон. Би ч бас тэгж харж байна. Хуулийн хүрээнд ажил үүргээ гүйцэтгэж байгаа хүмүүсийг тайван ажлыг нь хийлгүүлээч.

Зочин
Шударга

Үнэхээр дээрх хоёр алба хаагчид огцорвол хуулийн байгууллага доройтно шүү

Зочин
Zochin

Uls turjih uu l bolichih ajlaa hiij bga humuusiig zugeer bailgaldaa. Hereg hiisen humuus n shalgagdaal unen zuwuuruu garaad irne.

Зочин
Шудрага

Цагдаа нь сайн ажилласан, сайд нь шудрага үнэн үг хэлсэн гэж үү. Арай ч дээ монгол ийм байдлаар хойшоо л явна. Тун удахгүй мөхөх нь байна даа. Энэ төрд хүнд таалагдах гэж, шудрага ажиллаж болохгүй, тэнэг хүнийг төрийн түшээ, сайд, дарга болгох ёстой бол шудрага хэлэлдээ…

Зочин
Элбэг

Яасан УИХ гишүүдэд таалагдахгүй байна гээд огцрох уу. Аль эсвэл ажлаа сайн хийсэн гэж үү