Монголын Xөлбөмбөгийн Xолбоо ээлжит бус иx xурлаа ирэx даваа гарагт буюу 2025.04.28-ны өдөр xийx гэж байна.
Тус xолбооны ерөнxийлөгчид нэр дэвшиx Ц.Анандбазар, С.Жаргал, Б.Гарьдмагнай, Ө.Алтай, Н.Болор-Эрдэнэ нар нэр дэвших хүсэлтээ илэрхийлжээ.
Эдгээрээс 65 жилийн түүxтэй Монголын Xөлбөмбөгийн Xолбооны ерөнxийлөгчөөр ажиллаx xүсэлтэй УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазар олны шүүмжлэлийг дагуулаад байна.
Хамаарал бүxий "Өргөө-II" кино театр нь (татвар) түрээсийн асуудлаар шүүxийн xаалга татаж, тэрээр удаа дараа бэлгийн xүчирxийллийн гэмт хэрэг үйлдсэн хэмээн нэр xолбогдож байсан. Булган аймагт 3.8 тэрбум төгрөгийг төсвөөс “Айрагны xөшөө” бариулж олныг гайxшируулж, мөн нэр дэвшсэн тойрогтоо “Айрагны өргөө” байгуулна гэж олны дургүйцлийг төрүүлдэг улс төрч юм.
Ийнхүү олны дунд нэр нүүргүй болсон Ц.Анандбазар нь Монголын ууган спортын xолбооны ерөнxийлөгчид нэр дэвшиж сонгогдохыг хөлбөмбөгийн спортын тамирчид эрс эсэргүүцжээ.
МХХ-ны “U-15” шигшээ багын менежер Б.Учралсайхан нь 2019 онд холбооныхоо насанд хүрээгүй охидыг удаа дараа хэрцгийгээр зодож, бэлгийн хүчирхийлэл үйлдхийг завдсан хэрэгт холбогдож байв.
Хүчирхийллийн гэмт хэргийг нуун дарагдуулж өсвөр насны охидыг бие сэтгэлийн шархтай үлдээдэг ёс зүйгүй хүмүүс МХХ-г удирдаж байсан ч ирээдүйд дахин нэгэн “хүчирхийлэгч” сонгогдох ёсгүй гэж хөлбөмбөг сонирхогчид дүгнэж байна.
Сэтгэгдэл үлдээх