Улирагч долоо хоногийн өөр нэг чухал, олны анхаарлыг татсан асуудал бол УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд хандсан асуудал байв.
Тэрбээр, сайдыг эмийн худалдан авалтад ашиг сонирхлын зөрчилтэй, салбараа боддоггүй, салбартаа болоод байгаа хүний эрхийн зөрчлийг шийдэхгүй байна зэргээр шүүмжилсэн өргөн олныг хамрав.
Ер, Т. Мөнхсайхан сайд залуу хүн байж, илүү сайн ажиллах, шүүмжлэлүүдийг тусгаж авахаас аргагүй юм. Ялангуяа тэр , эм худалдан авалтын чиглэлээр хийсэн үйлдлүүд нь үнэхээр л ашиг сонирхлын зөрчилтэй, асуудлыг эрүүлээр шийдэхээс аргагүй зүйлс байна лээ дээ. Тиймээс хуулийн газар уулзая гээд хэлээд байна билээ. Ж.Чинбүрэн үгэндээ ахиу жил ажилласан, ах зах хүний хувьд хэлэхэд, Т.Мөнхсайхаан, эмчийн тангаргаа унш, эрүүлээр сэтгэ, алба тушаалд бүү донт, хүний төлөө ажилла гэсэн зэргийг олон нийт мөн байдлаар дагаж шүүмжилсэн нь анзаарагдана.
Сайдыг огцруулахыг олон нийт дэмжээд эхлэв бололтой. Т.Мөнхсайхан энэ янзаараа байвал, огцрохгүй ч, ард түмний оюун санаанд огцорсон үнэлгээтэй байх нь ойлгомжтой. Сайд хэлмэгдэн хоригдоод байгаа П.Батчулуун эмчийн ар гэрийнхэнтэй уулзаад, түүнийг уучлал л гуйлгах хэрэгтэй мэтээр ярьсан нь, мэргэжлийн алдаа гаргаагүй эмчийнхэнд хэрхэвч оноогүй хариулт болохыг Ж. Чинбүрэн мөн дурдсан байна лээ. Ж. Чинбүрэн бид П.Батчулууныгаа гаргаж авна хэмээн энэ мэдэгдлийнхээ үеэр хэлсэн нь Т.Мөнхсайхан сайдад хандах олны шүүмжлэлд мөн ташуур болжээ. Эрүүл мэндийн даатгалын газрын дарга С.Энхболд ч Т.Мөнхсайханыг зэмлүүлэхэд ихээхэн “дэм” болж байгаа нь энэ салбарт унасан түүний нэр төртэй холбоотой.
З.БАЯР
Сэтгэгдэл үлдээх