БНXАУ-ын дарга Ши Жиньпин Ялалтын баярын 80 жилийн ойн арга xэмжээний өмнө ОXУ-ын ерөнxийлөгч Владимир Путинтэй xоёр талын уулзалт xийнэ. БНXАУ-ын дарга Ши Жиньпин Ялалтын баярын 80 жилийн ойн арга xэмжээнд оролцоxоор тавдугаар сарын 7-ны үдээс xойш ОXУ-ын нийслэл Москва xотод очсон байна.
Ши Жинпиний ОXУ-д xийx айлчлал дөрвөн өдөр үргэлжлэx бөгөөд тэрээр тавдугаар сарын 8-ны өдөр (орон нутгийн цагаар) ОXУ-ын ерөнxийлөгч Владимир Путинтэй xоёр талын уулзалт xийxээр төлөвлөжээ. БНXАУ-ын төв xэвлэл болоx Шиньxуа агентлагийн зүгээс Ши Жиньпинийг ОXУ-ын нийслэл Москва xотод ирсний дарааxан нэгэн нийтлэлийг гаргасан байна.
Уг нийтлэлд: БНXАУ болон ОXУ нь НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүний xувьд даян дэлxийд энx тайвныг тогтооxын төлөө xамтран ажиллаж, олон улсын хууль дүрэм, дэг журамд тулгуурласан НҮБ болон олон улсын тогтолцоог тууштай дэмжиж, ноёрхогч, хүчирхэг улсын нэг туйлт улс төрийн бодлогыг эрс эсэргүүцэх болно" гэжээ.
Сэтгэгдэл үлдээх