Өнөөдөр Төрийн ордонд улс төрийн өрнөл "халуун" байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар уулзаад гурав орчим цаг өнгөрчээ. Хэвлэл мэдээллүүдээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дан МАН-ынхаа Засгийн газрыг байгуулах шаардлага тавьсан ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамтарсан Засгийн газраа өмөөрч, албан тушаалаа өгөх талаар ярьсан гэх мэдээллүүд цацагдаж эхэлжээ.
Гэтэл одоогоос гурван цагийн өмнө Л.Оюун-Эрдэнэ "Хамтарсан Засгийн газрыг байх эсэх асуудлаар МАН-ын бага хурлыг хуралдуулах" саналыг МАН-ын бүлэг дээр гаргасан билээ. Энэхүү мэдээллийг нэг бус УИХ-ын гишүүн баталгаажуулсан юм. Тэгэхээр хэдхэн цагийн өмнө хамтарсан Засгийн газраа тараах эсэх асуудлыг хэлэлцүүлэх санал гаргаж байсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамтарсан Засгийн газраа өмгөөлж, албан тушаалаа өгнө гэх нь авцалдаагүй аж.
Мөн одоогоос цаг гаруйн өмнө Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг өөрөө албан тушаалаа өг гэсэн гэх мэдээлэл ч хэвлэл мэдээллүүдээр цацагдаж байсныг санах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хэвлэл мэдээллийн байгууллагуудын мэдээллүүд хэлбэлзэж байна. Иймд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын уулзалт дууссан хойно гарах мэдээлэлд итгэхийг уншигч та бүхэндээ зөвлөж байна.
Сэтгэгдэл үлдээх