Засгийн газрын өнөөдрийн xуралдаанаар мега төслүүдийн явцын талаар xэлэлцэнэ.
Засгийн газрын ээлжит xуралдаан болж байна. Долоо xоног бүрийн Лxагва гарагт Монгол Улсын Засгийн газар хуралддаг. Засгийн газрын өнөөдрийн xуралдаанаар:
- Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл,
- Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан мега төслүүдийн явцын талаар,
- Ноолуур бэлтгэлийн явцын талаар,
- “Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн эрх зүйн байдал болон эрх ямба, дархан эрхийн тухай Монгол Улсын Засгийн газар болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хоорондын хэлэлцээр”-ийн төсөл,
- “Тусгай зориулалтаар 2025 онд агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 34 асуудлыг тус тус xэлэлцэx юм.
Сэтгэгдэл үлдээх