Гэр бүлийн тухай хуулийн төслийг гишүүдийн олонх дэмжлээ

УИХ-ын намрын ээлжит өнөөдрийн чуулганы эхэнд Гэр бүлийн тухай хуулийн төсөл болон Гэр бүлийн дагнасан шүүхтэй болох тухай хуулийн төслүүдийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. 

Үргэлжлүүлэн Төсвийн байнгын хорооны даргад нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэн тус байнгын хорооны даргаар ажиллаж байсан Х.Ганхуяг Шадар сайдаар томилогдсон тул түүний оронд Н.Наранбаатарыг нэр дэвшүүлсэн байна. Байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд Н.Наранбаатарыг нэр дэвшүүлснийг гишүүдийн олонх дэмжсэн юм.

Сэтгэгдэл үлдээх