АН-ын ҮБХ-ны 69 дэх ээлжит хуралдаанаар Ерөнхий нарийн бичгийн дарга болон дэд дарга нарын томилгоо, Улс төрийн зөвлөлийн журам зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм.
10.00 цагт товлосон хуралдаан ирц нь хүрэхгүйн улмаас хоёр цагийн дараа эхэлж, эхний удаад дэд даргын албан тушаалд нэр дэвшигчид тодорчээ.
Намын дүрмийн дагуу АН таван дэд даргатай байх бөгөөд
- УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан,
- Д.Энхтуяа,
- П.Мөнхтулга, Ү
- БХ-ны гишүүн Н.Ганибал,
- Ч.Өнөрбаяр нар нэр дэвшсэн ба Үндэсний бодлогын хорооны гишүүдийн олонх дэмжсэн тохиолдолд энэхүү томилгоог албажуулах юм.
Сэтгэгдэл үлдээх