Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлнө

УБЦТС ТӨХК нь ухаалаг тоолуураар 100 хувь хангагдаад байгаа Сонгинохайрхан, Чингэлтэй, Зуслан хэрэглэгчдэд үйлчлэх төвүүд болон Налайх, Зуунмод төвүүдийн хэрэглэгчдийн сар тутмын тоолуурын заалтыг бичих, төлбөр цуглуулах, авлага барагдуулах ажиллагаа 2026 оны наймдугаар сараас эхлэн нэгдсэн 1 циклд шилжжээ.

Өөрөөр хэлбэл, эдгээр хэрэглэгчийн хувьд төлбөр төлөх хугацаа ижил буюу нийтээрээ цахилгааны төлбөрөө сар бүрийн 20-ноос 30-ны өдрүүдэд төлдөг болж өөрчлөгдсөн байна.

Сэтгэгдэл үлдээх