УИХ-ын гишүүн О.Алтангэрэл бүтэн нэг жил өнгөрсөн ч "Хөрөнгө хураах тухай хууль"-ийн төслийг хэлэлцэхгүй байгаа талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "100 сая төгрөг хүртэлх үндэслэлгүй хөрөнгөжсөн бол эрүүгийн хэрэгт тооцдог. Гэхдээ хураах нөхцөлгүй. "Хууль бус хөрөнгө хураах”-даа шүүхийн процессын дагуу явах учраас хэлмэгдэнэ гэдэг асуудал байхгүй.
Улстөрчидтэй хамаатан садан биш ч тендер аваад түрийвч нь болсон. Жирийн хүмүүсийн боломжийг хулгайлж буй төлөөний хүмүүсийн хөрөнгийг хураахаар хуулийн төсөлд тусгасан. Гол нь энэ хуулийг хэлэлцмээр байна" гэлээ.
Мөн "Цэц улс төрийн улаан булан болсон. Цэцийн гишүүдийн томилгоо явахгүй байна" хэмээн шүүмжлэлт байр сууриа илэрхийлэв.
Сэтгэгдэл үлдээх