УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг Ж.Бат-Эрдэнийн өргөн барьснаар, УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэнэ. Мөн Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл болон Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг мөн хэлэлцэнэ.

Сэтгэгдэл үлдээх