Ерөнхийлөгчид горилогсдын судалгааг Г.Занданшатар, Н.Алтанхуяг нар тэргүүлжээ

MEC судалгааны байгууллага улстөрчдийн рейтинг, улс төрийн эрэмбэ хаахна явааг иргэдийн түүвэр судалгаагаар тандаж гаргадаг. Зарим үед улс төрийн зорилготой гэмээр харагддаг ч ард иргэдийн ерөнхий хандлага ажиглагддаг гэсэн үг. Тус судалгааг нийслэл болон хөдөө орон нутагт оршин суудаг сонгуулийн насны 960 иргэнээс 2026 оны наймдугаар сарын 14-20-ны өдрүүдэд санамсаргүй түүврийн аргаар цуглуулжээ.

Энэ удаад улс төрд ид яригдаж  буй  Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд горилогсдын улс төрийн рейтингийг тандан гаргажээ.  Тодруулбал, тус судалгаагаар МАН-аас Ерөнхий сайд асан Г.Занданшатар, УИХ-ын дарга С.Бямбацогт нар хамгийн их дэмжлэгтэй байгаа бол Ардчилсан намаас УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг. Б.Пүрэвдорж нарын нэрс тэргүүлсэн байна. 

Өдгөө Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ улс төрийн намууд тогтоогүй, товлоогүй ч улстөрчид хувиараа горилон өрсөлдөнө гэдгээ мэдэгдээд эхэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, философич С.Молор-Эрдэнэ, БНН-ын дарга Б.Жаргалсайхан, Тордайн Ганболд нар нэр дэвшихээ илэрхийлээд байгаа юм.

 

Сэтгэгдэл үлдээх