Ноён уулын шүүх хурал өнөөдөр болно

“Сентерра гоулд” ХХК-ын лицензүүдийг хүчингүй болгох Ноён уулын шүүх хуралдаан  Захиргааны хэргийн шүүх дээр өнөөдөр 14 цагаас болно. Өмнө нь хэд хэдэн удаа хэлэлцэхээр товлосон ч тодорхой шалтгааны улмаас хойшлоод байсан уг шүүх хурал ийнхүү дахин хуралдах юм. Сэлэнгэ аймгийн Мандал суманд Ноён уул хүдрийн 27 667 378 тонн, алтны 75 942,11 тонн нөөцтэй нь тогтоогдсон байдаг. Энэ баялгийн 66 хувийг “Сентерра Гоулд” ХХК, 34 хувийг төр эзэмшихээр болсон. Ашиглалтын дөрвөн лиценз нь “Сентерра Гоулд” ХХК-д байдаг. Тиймээс уг лицензүүдийг хүчингүй болгож өгнө үү хэмээн “Ноён уулаа аваръя” ТББ Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандсан байна. Э.Бат-Уянга  

Сэтгэгдэл үлдээх