ЭМНЭЛГҮҮД ХОЁР ЭЭЛЖЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

Манай улсад тусламж үйлчилгээний гурван шатлалаар нийт 1256 эмнэлэг иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа бол 587 хувийн хэвшлийн эмнэлэг ажиллаж байгаа. Тэгвэл хоёрдугаар сарын нэгнээс эхлэн Улсын нэгдүгээр төв эмнэлэг, “П.Н.Шастины нэрэмжит” Улсын гуравдугаар төв эмнэлэг, “Хавдар судлал”-ын үндэсний төв, “Эх,хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв” эмнэлгүүдийн ачааллыг бууруулах, хүлээгдэлийг багасгах зорилгоор ажиллах цагийг уртасгаж 20 цаг хүртэл ажиллуулах шийдвэрийг Эрүүл мэндийн яамнаас гаргасан. Харин “Гэмтэл согог судлал”-ын үндэсний төв гуравдугаар сарын 1-ээс 20 цаг хүртэл ажиллаж байгаа. Үүнтэй холбоотойгоор томоохон эмнэлгүүд хүний нөөцийнхөө судалгааг Эрүүл мэндийн яаманд ирүүлж байна. Ойролцоогоор нэг эмнэлэгт 6-15 эмч, сувилагч нэмж ажиллуулах шаардлагатай гэсэн тооцоог Эрүүл мэндийн яам гаргаад байгаа юм. М.Мишээл

Сэтгэгдэл үлдээх