“Авирагч сэтгүүлч 2017” нээлттэй тэмцээн болно

“Токио 2020” зуны олимпийн 27 дугаар их наадмын хөтөлбөрт 2016 оны наймдугаар сард шинээр спорт авиралт, дугуйт тэшүүр, бейсбол-софтбол, карате серфинг гэсэн таван төрлийн спортыг нэмж оруулсан. Үүний дагуу эдгээр таван төрлийг Монголчуудад сурталчилан таниулах зорилгоор сэтгүүлчдын дунд спорт авиралтын тэмцээнийг энэ сарын 20-ны өдөр зохион байгуулах аж. Тэмцээний бүртгэл тавдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд хурдны замын эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр төрлөөр тэмцээн явагдана. Тэмцээнд оролцох сэтгүүлчид энэ сарын 6, 13, 18-ны өдрүүдэд мэргэжлийн тамирчидтай хамтран бэлтгэл сургуулилт хийх юм байна. Сонирхуулахад, манай улсад олимпийн хөдөлгөөнийг сурталчилдаг албан ёсны 29 олимпийн зөвлөл, 700 гаруй танхим ажилладаг. Харин МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөл 2017 оны дөрөвдүгээр сарын 28-нд хуралдаж, шинэ бүтэц, бүрэлдэхүүн, төлөвлөгөө, комисс байгуулах, МҮОХ-ны дотоод журмуудаа хэлэлцэн холбогдох шийдвэрүүдийг гаргасан. Тухайлбал, “Токио 2020” зуны олимпийн наадмын багийн ахлагчаар МҮОХ-ны тэргүүн дэд Ерөнхийлөгч Б.Баттүшигийг томилсон бол Монголын багийн элчээр 2015 онд Хакухо Даваажаргал томилогдсон юм.
Т.Цолмонсайхан
Сэтгэгдэл үлдээх