Академич Ц.Тойвгоон нэрэмжит тэмцээнийг зохион байгуулна

Ц.Тойвгоон 1956 онд ОХУ-ын Москва хотноо зохион байгуулагдсан шатрын олимпиадад МУ-ын шилдэг шатарчдын багийн ахлагчаар ажиллаж байсан юм. Монгол Улсын төрийн соёрхолт, шинжлэх ухааны нээлттийн эзэн, академич, ОХУ-ын ХАА-н шинжлэх ухааны академийн гадаад гишүүн, шинжлэх ухааны доктор, профессор, академич Ц.Тойвгоон 100 жилийн ойд зориулсан шатрын тэмцээн энэ сарын 6-7-ны өдрүүдэд Худалдаа аж үйлдвэрийн тамхимын зааланд болно. Түүний нэрэмжит тэмцээнийг мал эмнэлгийн хүрээлэн, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын шатрын холбоо, Академич Ц.Тойвгоогийн үр хүүхдүүд санаачлан зохион байгуулж байгаа аж. Тэмцээнийг өсвөр үеийн буюу 5-18 насны хооронд таван насны ангилалд эрэгтэй, эмэгтэй шатарчид, ахмад шатарчин, орон нутаг болон нийслэлийн шатрын клуб, 2100 хүртэл рейтингтэй шатарчидын дунд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Т.Цолмонсайхан
Сэтгэгдэл үлдээх