- Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн боловсролын системийг өөрчилж, багш боловсон хүчин бэлтгэхийг БСШУСЯ-аас шаардаж байна.
- ХБХЭ дөрөвдүгээр бүлгийн хэрэгжилтийг хангах “Сонсголгүй хүүхэд сурч боловсрох эрхтэй” сонсголгүй хүүхдийн хэрэгцээнд нийцсэн арга зүй, ур чадвартай багшаар заалгах эрхтэй. Сургуулийн багш нарын дохионы хэлний ур чадварыг системээр сайжруулахыг шаардаж байна.
- ХБХЭКн 24 дүгээр заалтын дагуу дохионы хэлээр боловсролоо олгох. Сонсголгүй хүүхэд дохионы болон бичгийн хэлээр боловсрол олгохыг шаардаж байна.
- ХБХЭХ 12.1-ийн заалтын дагуу монгол дохионы хэл бол сонсголгүй хүний эх хэл мөн бөгөөд сонсголгүй хүн дохионы хэлээрээ нийгмийн бүхий л харилцаанд оролцох эрхтэй. Энэхүү эрхийн дагуу сонсголгүй хүүхэд дохионы хэлээр өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй.
- Монгол Улсын Боловсролын тухай хуульд, иргэнийг сурч боловсроход үндэс угсаа хэл, арьсны өнгө, нас хүйс, хөгжлийн онцлог, эрүүл мэнд, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, албан тушаал, шашин шүтлэг үзэл бодлоор ялгаварлан гадуурхахгүй байх. Эх хэлээрээ сурч боловсрох тэгш боломж нөхцөлөөр хангагдах эрхтэй тул 29 дүгээр сургуулийн сонсголгүй хүүхдийн сургалтын орчинг нэн даруй сайжруулахыг БСШУСЯ-ны сайдаас шаардаж байна.
29 дүгээр сургуулийн сургалтын чанар БСШУСЯ-тай холбоотой

Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эхчүүд, Монгол Улсын хэмжээнд сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгодог цорын ганц сургууль болох 29 дүгээр сургуулийн сурагчдын сурч боловсрох эрх нь зөрчигдөж байна. Сургуулийн багш нарын дохионы хэлний чадвар муу байгаа нь шууд утгаараа БСШУСЯ-ны буруу бодлого, төр засгийн хариуцлагагүйтэй холбоотой. Дохионы хэлний мэргэжлийн багш бэлтгэдэггүй, ном сурах бичиг үйлдвэрлэдэггүй байдал нь өнөөгийн нөхцөл байдлыг үүсгэж байгаа хэмээн мэдэгдлээ. Тиймдээ ч эцэг, эхчүүдийн төлөөлөл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд чанартай боловсрол эзэмшихэд тулгамдаж буй мэргэжлийн дохионы хэлтэй багшлах боловсон хүчин, сургалтын арга зүй, стандарт хөтөлбөр, багш сурагчдын үнэлгээний журмыг яаралтай боловсруулж, хэрэгжүүлэх гэхчлэн тодорхой арга хэмжээ авахыг БСШУСЯ-наас шаардсан. Түүнчлэн сургуулийн захирал, багш нарыг халж, сольсноор сургалтын чанар сайжирахгүй. Тус сургууль дээр хүчирхийлэл гардаг тухай хэвлэлийн хуралд оролцсон эцэг, эхчүүдийн хүүхдүүд ярьж байгаагүй тухай мэдэгдлээ.
Шаардлага
Сэтгэгдэл үлдээх