Өмнөд Солонгосчууд 19 дэх Ерөнхийлөгчөө сонгох гэж байна

Өмнөд Солонгосчуудын 19 дэх удаагийнхаа ерөнхийлөгчөө сонгох сонгууль тавдугаар сарын 4-ний өдөр эхэлсэн. Ерөнхийлөгчийг тавдугаар сарын 9-нд бүх нийтийн санал асуулгаар тодруулах бөгөөд иргэд сонгуульдаа маш идэвхтэй оролцож байна гэж сонгуулийн комиссоос мэдэгджээ. Ерөнхийлөгчийн сонгуульд 13 нэр дэвшигч одоо өрсөлдөж байгаа бөгөөд хоёр нэр дэвшигч өрсөлдөхөөс татгалзаж нэрээ татсан. Ямартай ч хамгийн сүүлд явагдсан санал асуулгаар, нэр дэвшигч “Тобуро” Либерал Ардчилсан намын тэргүүн асан Мүн Жэ Ин өндөр үзүүлэлттэй явна. Тэрбээр 42.2 хувийн чансаатай яваа бол төвч үзэл баримтлалтай Ардын намаас нэр дэвшигч Ан Чоль Су, Солонгосын эрх чөлөөний намын нэр дэвшигч консерватив Хон Жун Пё нар удаалж байна. Эх сурвалжийн мэдээлснээр энэ хоёр дэвшигч тус бүр 18.6 хувийн дэмжлэг авчээ. Эцэст нь тэмдэглэхэд, бүх саналын хуудсыг лац ломбо бүхий сейфэнд хадгалах бөгөөд Ерөнхийлөгчийн сонгууль дуусах өдөр буюу тавдугаар сарын 9-ний орой задлах ажээ.
М.Мишээл
Сэтгэгдэл үлдээх