Анхдагч аргаар өмчлөх эрх үүсэх

Анхдагч арга гэж хүний хүсэл зоригоос үл шалтгаалах байдлаар өмчлөх эрх үүсэхийг хэлдэг бол үүсмэл аргаар өмчлөх эрх үүсэх гэж хүний хүсэл зоригоос шалтгаалан өмчлөх эрх бий болохыг хэлнэ. Анхдагч аргаар  олж авсан өмчлөх эрхүүдэд:
  1. Гээгдэл эд хөрөнгө гэж тодорхой орон зай цаг хугацааны хувьд өмчлөгч нь тодорхойгүй байгаа эд юмсыг хэлнэ. Гээгдэл эд хөрөнгө олсон этгээд цагдаагийн байгууллагад мэдэгдэж нэг жил илээр эзэмшсэн тохиолдолд өмчлөх эрх үүснэ.
  2. Эзэнгүй эд юмс гэж өмчлөгчгүй эсвэл өмчлөгч нь өмчлөлөөсөө татгалзсан эд юмсыг хэлнэ. Эзэнгүй эд юмс олсон этгээд хөдлөх эд хөрөнгийн хувьд 5 жил үл хөдлөх эд хөрөнгийн хувьд улсын бүртгэлд бүртгүүлж илээр 15 жил эзэмшсэн тохиолдолд өмчлөх эрхтэй болно.
  3. Дарагдмал үнэт зүйлс гэж түүхэнд цаг хугацаанд он удаан жилийн турш дарагдсан олдвор үнэт зүйлийг хэлнэ.
    • Бусдын өмчлөлийн газраас дарагдмал үнэт зүйл олвол өмчлөгч этгээдтэй 50%, 50%-иар хуваана.
    • Өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдын өмчлөлийн газраас дарагдмал үнэт зүйлс олсон этгээд өмчлөгчид 100% буцаан өгнө.
    • Түүхийн соёл дурсгалт үнэт зүйлс олвол төр өмчлөх бөгөөд үнийн дүнгийн 50%-ийг олсон этгээд авна.
    • Хайгуулын ажилтан албан тушаалтан ажил үүргээ гүйцэтгэх явцад олсон бол энэ зүйл заалт хамаарахгүй.
  4. Алдуул мал гэж тодорхой цаг хугацаа орон зайн хувьд ижил сүргээсээ тасарсан өмчлөгч нь тодорхойгүй байгаа малыг хэлнэ. Алдуул мал олсон этгээд цагдаагийн байгууллагад мэдэгдэж 1 жил илээр эзэмшсэн тохиолдолд өмчлөх эрх үүснэ.
Б.Алтангэрэл

Сэтгэгдэл үлдээх