МАХН-ынхан Н.Энхбаяр даргаа зүтгүүлэхээр хэлэлцэж байна

Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд өрсөлдөх нэр дэвшигчид өчигдрөөс тодорч эхэлсэн. АН-аас Х.Баттулга, МАН-аас М.Энхболд нар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нь тодорхой боллоо. Харин МАХН-аас нэр дэвших эрхэм хүлээлт үүсгэсээр байна. Цахим ертөнцөөр босоо С.Ганбаатарыг нэр дэвшихээр болжээ гэсэн шуум яваад байгаа ч МАХН-ын зүгээс үгүйсгэлээ. Тэд намын дарга, МУ-ын гурав дахь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхээр ярилцаж буйгаа хэллээ. Одоог хүртэл нэр дэвшигчээ зарлахгүй байгаа учир нь Н.Энхбаярт холбогдох хэргийн ялын хугацаа саад болж байгаа юм. Хуулийн эх сурвалжийн мэдээлснээр сонгуульд өрсөлдөх боломжтой гэсэн ч дахин хар пи ар тархаж Н.Энхбаярын сонгуульт ажилд саад хийх вий гэхээс болгоомжилж байгаа бололтой. Ямартай ч даргынхаа ял шийтгэсэн хугацааны асуудлыг шийдчихвэл нэр дэвшүүлэхээ зарлах бөгөөд хэрэв бүтэлгүйтвэл дараагийн хүн нь хэн байхыг таашгүй.
Т.Цолмонсайхан
Сэтгэгдэл үлдээх