Эрээнд биеэ үнэлэгчдийг эх оронд нь албадан авчирлаа

БНХАУ-ын Эрээн хотод амьдарч, биеэ үнэлдэг монгол эмэгтэйчүүдийг албадан нутаг буцаажээ. Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газраас консулын тойргийн нөхцөл байдалд үнэлэлт өгч, тус улсад хууль бусаар оршин суугаа иргэдийн эрх ашгийг хамгаалах ажил хийж, хэрэгжүүлж эхэлсний дагуу эл ажиллагаа явагдсан юм байна. Тус улсад амьдарч, биеэ үнэлж байгаа монгол бүсгүйчүүдийн асуудлыг цэгцлэх, тэдэнд учирч болох эрсдэл их. Тиймээс гадаад улсад биеэ үнэлэгч нэрээр амьдарч байгаа ч Монгол Улсын иргэн гэдэг утгаар нь тэдний хууль ёсны эрх ашгийг хамгаалах, болзошгүй гэмт явдлаас урьдчилан сэргийлэх үүднээс Эрээн хотын НАХГ-ын удирдлагатай уулзаж, хамтран ажилласны дүнд биеэ үнэлж байсан тодорхой тооны монгол эмэгтэйг саатуулж, ирээдүйд өртөж болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлж, нутаг буцаажээ. Эх сурвалжийн мэдээлснээр биеэ үнэлэгчдийн олонх нь БНХАУ-ын нутагт визгүй зорчих 30 хоногоо хэтрүүлсэн, торгуулийн мөнгөгүй байдаг аж. Түүнчлэн Эрээнд биеэ үнэлэгчид 25-40 насныхан байдаг бөгөөд хар тамхины тээвэрлэгч болох эрсдэл өндөр гэнэ.
БНХАУ-ын Хилээр орох гарах асуудлыг зохицуулах тухай хуульд зааснаар Гадаадын иргэн визний хугцаагаа хэтрүүлж, оршин суусан бол хоног тутамдаа 500 юанийн торгууль төлнө гэж заасан байдаг.
Сэтгэгдэл үлдээх