- Хөдөлмөрлөх: Хүмүүс шаргуу шийдвэртэй хөдөлмөрлөөгүй бол хичнээн хүссэн ч хэзээ ч гайхамшгийг бүтээж чадахгүй. Үр дүнд хүрэхийн тулд хүч чадалтай байх ёстой. Хүч чадал гэдэг нь аливааг хийх эрч хүч сэтгэлийг хэлж байгаа юм. Тиймээс эрч хүчээр дүүрэн зорилгоо бодон хөдөлмөрлөх хэрэгтэй. Хөдөл тэгвэл мөр гэдэг шүү дээ.
- Итгэл: хүний амьдралд шантрах, ухрах, итгэл алрах үе нилээдгүй тохиолддог. Энэ үед та зорилгоо бодон бат итгэлтэй түүнийхээ төлөө зүтгэх хэрэгтэй.
- Төлөвлөгөө боловсруулах: Төлөвлөгөөг зохион байгуулалт гэж ойлгож болно. Та зорилгодоо хүрэхийн тулд нарийвчилсан төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй. Учир нь танд хангалттай мэдээлэл, зорилго байлаа ч гэсэн төлөвлөгөөгүй бол урсгалаараа л явах болно.
- Сайхан харилцаа: Амжилтанд хүрэхийн тулд танд зайлшгүй хэрэгтэй зүйл бол хамтрагчид. Та чадвартай байлаа гээд амжилтанд хүрнэ гэсэн үг биш юм. Үүний тулд та хамтрагчаа зөв сонгох хэрэгтэй.
Амжилтанд хэрхэн хүрэх вэ?

Хүн болгонд өөрийн төлөвлөсөн, сайхан амьдралд хүсэл мөрөөдөл байдаг. Амжилт тохиолдлоор бий болдоггүй хөдөлмөрийн үр дүнд бий болдог. Амжилтанд хүрэхийн тулд зорилгоо нэн түрүүнд тавих хэрэгтэй учир нь зорилгогүй бол ямар ч ажил үр бүтээлтэй өрнөдөггүй.
Амжилтанд хүрэхийн тулд та дараах алхмуудыг хийж үзээрэй.
Сэтгэгдэл үлдээх