Улсад 30-35 жил ажиллаад тэтгэвэрт гардаг болно

Эмэгтэй даатгуулагч 30 жил, эрэгтэй даатгуулагч 35 жил ажилласан тохиолдолд өөрөө хүсвэл өндөр насны тэтгэврээ тогтоолгох эрхтэй байхаар, харин даатгуулагч өөрөө хүсвэл 60, 65 насандаа ч тэтгэвэртээ гарч болохоор сонголт бий болгох хуулийг хэлэлцэхээр болжээ. Засгийн газрын өчигдөрийн /2017.06.29/ хуралдаанаар тэтгэврийн насыг бууруулах болон иргэд өөрсдөө сонголтын үндсэн дээр тэтгэвэрт гарах боломжийг бүрдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-аар хэлэлцэхийг дэмжлээ. Хэрэв хууль хэрэгжиж эхэлбэл иргэд улсад 30-35 жил ажилласан бол шууд тэтгэвэрт гарах боломжийг нээгдэх юм.
Тодруулбал, Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.3-т зааснаар “...ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн бол... ажилтан өөрөө хүссэний дараа хөдөлмөрийн гэрээг цуцалж байхаар" Хөдөлмөрийн тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулахаар боловсруулжээ.
Т.Цолмонсайхан
Сэтгэгдэл үлдээх