"The Hunger Games: The Ballad of Songbirds & Snakes" кино “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүлжээ

Амралтын өдрүүдэд нээлтээ хийсэн  "The Hunger Games: The Ballad of Songbirds & Snakes" кино АНУ, Канадын кино театруудаас 44 сая ам.долларын орлого олж, “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүлжээ. Кинотой холбоотой бүхий л мэдээллийг хүргэдэг "Box Office Pro" дээрх киног өмнөх цувралуудаасаа харьцангуй бага буюу 42-55 сая ам.долларын ашигтай байна гэсэн таамагтай дүйцэж байгаа аж. Энэ утгаараа кино сонирхогчид "The Hunger Games"-ийн сүүлийн цувралаас найман жилийн дараа дуучин, жүжигчин Рэйчел Зеглерийн цоо шинэ дүр төрхтэйгөөр эргэн ирж буй энэхүү кино нь шинэ үеийн үзэгчдэд хүрч чадах эсэхэд эргэлзэж байна. "The Hunger Games: The Ballad of Songbirds & Snakes" киноны албан ёсны дистрибьютер “Lions Gate Entertainment Corporation” продакшн "Hunger Games", "Twilight", "John Wick" зэрэг хэдэн тэрбум ам.долларын франчайз бүхий телевиз, кино сангийн асуудлын улмаас хоёр жилийн турш өөрсдийн эзэмшлийн “Starz” хиймэл дагуулын сувагтай студиэ хуваах талд маргаантай байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх