Нүүр хуудас Мэдээ Дэлхийн хамгийн хөгшин хос тодорчээ

Дэлхийн хамгийн хөгшин хос тодорчээ

Чинзориг
Чинзориг, TODNEWS.MN

Жулио Мора гэрээсээ оргож, эцэг эхээсээ нууцаар Уалдрамина Квинтеростой тэртээ нэгэн хавар гэрлэж байжээ. Тэр хоёрын хайр сэтгэлийг аль ч гэр бүл нь хүлээн зөвшөөрөөгүй гэдэг.

Түүнээс хойш 79 жил өнгөрөхөд тэд хамтдаа байсаар л байна. Нөхөр нь өдгөө 110 настай, эхнэр нь харин 104 настай болжээ. Хоёр буурлын эрүүл мэнд маш сайн байгаа аж. Гэвч хамаатнуудынх нь хэлж буйгаар тэд цар тахлаас болж үр ач нартайгаа уулзаж чадахгүй байгаадаа ойрд бага зэрэг стресстэх болжээ.

Геннисийн дээд амжилтад үүнээс илүү удаан хамт амьдарсан хосууд байдаг ч ийм өндөр насан дээрээ хамт байгаа хос одоогоор бүртгэгдээгүй аж.

Квинтерос 1910 оны гуравдугаар сарын 10-нд төрсөн бол эхнэр Мора нь 1915 оны аравдугаар сарын 16-нд төржээ. Тэд 1941 оны хоёрдугаар сарын 7-нд буюу 30, 25 настайдаа Эквадорын нийслэл Кито хотод баригдсан анхны сүмд гэр бүл болсон байна.

Эхнэр, нөхөр хоёулаа Кито хотод багшилж байгаад тэтгэвэртээ гарчээ. Тэд энэ сард Геннисийн амжилтын гэрчилгээ гардан авсан байна.

Тэдний охин Сисилиагийн хэлснээр эмгэн, өвгөн хоёрын бие мэдээж залуугийнх шигээ байхаа больсон ч харьцангуй сайн, хөнгөн шингэн байгаа аж. Гэвч сүүлийн нэг сар тэд гэр бүлийнхэнтэйгээ уулзаж чадахгүй байгаадаа их сэтгэлээр унажээ.

Хэрвээ тэд гэр бүлээ цуглуулбал хөл хорионы дэглэм зөрчихөөр олон хүн цугларах юм. Тухайлбал Мора, Квинтерос хоёр дээр тэдний 4 хүүхэд, 11 ач зээ, 21 гуч, 1 дөч нь ирэх аж.

Сисилиагийн хэлснээр, Квинтерос сүү уунгаа зурагт үзэх дуртай бол Мора сонин уншиж, амттан идэх хоббитой гэнэ. Тэд гуравдугаар сараас хойш хүүхдүүдийнхээ барааг хараагүйдээ одоо ихэд гуниглажээ.

Мора, Квинтерос хоёроос өмнө Техасын Остины Шарлот Хендерсон, Жон Хендерсон нар хамгийн өндөр настай хос байв. Тэдний нас нийлээд 212 жил, 2 сар байжээ.

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү