Өнөө жил Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой тохиож буйтай холбогдуулан 1024 бөх барилдуулах асуудлыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо шийдвэрлэх юм.
Энэ талаар Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав "Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар эрх бүхий сайд нар бөхчүүд, бөхийн холбооноос санал авах нь зүйтэй гэж үзээд улмаар тухайн саналыг Бөхийн салбар хороонд хүргүүлсэн. Харин Бөхийн салбар хорооноос "1024 бөх барилдуулах боломжтой" гэж үзээд бэлтгэл ажилдаа ороод байна. Тиймээс Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо үүнийг эцэслэнэ. Мөн 1024 бөх барилдахаар бол бөхийн барилдаанаа долоодугаар сарын 10-нд эхлүүлээд 11, 12 гээд гурван өдөр барилдуулах санал гаргасан" гэжээ.
Сэтгэгдэл үлдээх