Нүүр хуудас Мэдээ Парк шинэчлэлт хийснээр хог ачилтын давтамж нэмэгдэнэ

Парк шинэчлэлт хийснээр хог ачилтын давтамж нэмэгдэнэ

Admin
Admin, TODNEWS.MN

Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймагт хэрэгжих гэж буй “Хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд Бүгд Найрамдах Польш улсын Засгийн газраас 28 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ.

Үүний  хүрээнд ирэх сард Польш улсаас Орхон аймагт 18 нэр төрлийн техник ирнэ.  Ингэснээр Хот тохижуулах газарт парк шинэчлэлт хийж гэр хорооллын айл өрхүүдийн хогийг 14 хоногт нэг удаа ачих боломжтой болно” хэмээн аймгийн Хот тохижуулах газрын дарга Б. Оюунбаяр ярилаа.

 

 

Хот тохижуулах газар нь Эрдэнэт хотын 25 багийн 28960  айл өрхийн  хог, хаягдлыг  долоон машинаар хоёр сар тутам ачиж тээвэрлэдэг юм.