Завхан аймагт баавгай адуу барьжээ

Завхан аймгийн Баянтэс сумын Бужир багийн нутагт баавгай адуу барьсан гэх дуудлага есдүгээр сарын 22-нд аймгийн Онцгой байдалийн газарт иржээ. Мөн есдүгээр сарын 27-нд Сонгино сумын Баян-айраг багийн нутагт баавгайн хоёр бамбарууш орж ирсэн байна. Энэ нь манай хойд хөрш ОХУ-д их хэмжээний түймэр гарсанаас идэш тэжээл хайж орж ирсэн байж болзошгүй гэдгийг мэргэжилтнүүд таамаглаж буй юм.

Иймд ард иргэдийг малд явахдаа анхаарал болгоомжтой байх, өндөр настан, тусхай хэрэгцээд иргэн, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, жимс самранд явахгүй байх, хээр хөдөө, ойн сав газар хонохгүй байх, баавгай тааралдвал айж цочихгүй байхыг аймгийн Онцгой байдлын газраас анхааруулжээ.

Баавгай нь дан ганц махаар хоолшдоггүй жимс, самар, ургамлын гаралтай хоол тэжээлийг хольж иддэг. Харин самар, жимс ховордсон үед өлссөн баавгай улаан шоргоолжны үүр ухаж эхэлдэг байна. Улаан шоргоолж нь ардегид хэмээх спирт агуулдаг бөгөөд түүнд согтсон баавгайг “Хорхойтсон баавгай” гэдэг аж. Ийнхүү хорхойтсон баавгай хүн амьтанд халдах тохиолдол гарч байв.

Сэтгэгдэл үлдээх