Дуа Липагийн стилист дизайнер болохыг мөрөөдөж өдөржингөө MTV үздэг байжээ. Түүний талаар бид юу мэдэх вэ?

Танилцана уу, Лоренцо Позокко

Орчин үеийн хамгийн том поп алдартнуудын нэг Дуа Липа сүүлийн үед өөрийн уран бүтээл төдийгүй стиль имиджээрээ олны магтаалыг хүртээд байгаа билээ. Жишээ нь Valentino-гийн кутюр цуглуулгын цасан цагаан даашинз, Moncler Genius x Richard Quinn хамтарсан цуглуулгын хослол, мөн Raf Simons брэндийн анхны эмэгтэй цуглуулгын топ гээд дуучны сүүлд сонгосон төрхүүд бүгд загварынхны гол ярианы сэдэв болоод байгаа юм.

Түүний төрхүүдийг харин стилист Лоренцо Позокко бүрдүүлдэг бөгөөд тэрээр дуучинтай багагүй хугацааны турш хамтарч ажиллаж байгаа билээ. Лоренцо дизайнеруудын шинэ цуглуулгуудаас гадна өөрийн танил талаа ашиглан Azzedine Alaia, Gucci, Tom Ford зэрэг брэндүүдийн ховор винтэж загваруудыг олох боломжтой байдаг төдийгүй Mugler болон Versace-гаас дахин давтагдашгүй гоёлуудыг ч бас захиалгаар хийлгүүлдэг билээ. Лоренцо Италийн хойд хэсэгт байршдаг нэгэн жижиг хотод төрсөн бөгөөд багаасаа л Миучча Прада болон Жанни Версаче нарын нэрсийг дуулж өссөн гэнэ. Түүний залуу нас 1980 болон 1990-ээд онуудад өнгөрсөн ба тэр үеийн загвар стилистүүдийн хувьд үндэс суурь болсон гэж тооцогддог.

"Тухайн жилүүдэд загварын салбар дээд цэгтээ хүрсэн байсан. Тэр үеийн дизайнерууд надад маш их нөлөөлж, Милан руу нүүн загварын салбарт ажиллах урам зоригийг маань өгсөн байдаг" хэмээн тэрээр ярьжээ.

 

Лоренцо багаасаа л загвараар дамжуулан өөрийгөө илэрхийлж, бодит байдлаас зугтах дуртай байсан учир нэг л өдөр хувцас загварын дизайнер болохоор шулуудсан байна. Үүний дараа тэрээр мөн загварын ертөнцийн бизнес талыг сонирхож эхэлсэн ба маркетинг болон харилцаа холбооны чиглэлээр дээд боловсрол эзэмшжээ. Сурахын зэрэгцээ Лоренцо дотоодын дизайнерууд дээр дадлага хийж байгаад улмаар MTV сувагт стилистийн туслахаар ажиллаж эхэлсэн юм.

"Их сургуулиа төгсөөд удаагүй байхад нэгэн бие даасан сэтгүүл надад загварын редактор болох саналыг тавьсан. Үр дүнд нь би тэнд 5 жил ажилласан. Зураг авалтууд хийж, дизайнеруудаас ярилцлага авч, ер нь л сэтгүүлийн ажлыг бүхэлд нь зохицуулдаг байсан" хэмээн Лоренцо ярьжээ.

 

елевизийн хөгжмийн сувагт ажилласан туршлага нь түүнд цаашид Трой Сиван, Col3trane болон All Saints гэх дуучидтай хамтран ажиллахад тусалсан байдаг. Тэрээр мөн Kenzo, Bulgari болон Stella McCartney нарын сурталчилгааг хийж байсан туршлагатай билээ.

"Би загварын зураг авалтуудад дуртай хэдий ч тэдгээр нь дууны клип болон алдартнууд шиг нөлөө ихтэй байдаггүй. Харин хувь хүнтэй ажилласнаар би өөрийн алсын хараа, гоо зүй, санаануудыг олон сая хүнд хүргэх боломжтой байдаг. Би MTV-гийн дууны клипүүдийг үзэж өссөн. Тэр клипүүд газар зүй, гарал үүсэл үл хамааран маш өргөн хүрээний хүмүүст нөлөөлж чаддагийг би сайн мэднэ" хэмээн Лоренцо хуваалцсан байна.

 

Лоренцо стайлинг хийхдээ дан ганц XX-р зууны сүүл үеийн поп соёлоос санаа авдаг биш харин үүний зэрэгцээ мөн сонгодог кино, ном, загварын архив болон улс орнуудын соёлоос бүтээлч санаа авч ажилладаг юм.

Эцэст нь Лоренцо стилист болох хүсэлтэй хүмүүст хандан нэг зөвлөгөөг өгчээ. Түүний онцолсноор стилистийн карьерээ хэн нэгний туслахаас эхлүүлэх хэрэгтэй гэнэ. "Мэргэжилтэн хүний ажлыг ажигласнаар сонгож буй карьерийнхээ сайн болон муу талуудыг бодитоор харж, нарийн зүйлсэд суралцдаг. Мэдээж стилист гэдэг нь дэлхийг өөрчлөх чухал ажил биш ч нэг төрхийг л бүрдүүлэхэд маш их хөдөлмөр, хүсэл тэмүүлэл шаардагдаж, ажилдаа үнэнч байх нь нэн чухал байдаг. Тиймээс энэ бүх зүйлд анхнаасаа бэлтгэлтэй байх хэрэгтэй".

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Pdyylq

lipitor online order <a href="https://lipiws.top/">order lipitor 80mg generic</a> buy generic atorvastatin 20mg