Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд зөвхөн PCR шинжилгээ өгсөн иргэдийн 1566-д коронавирусийн халдвар батлагджээ.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 1107 нь Улаанбаатар хотод, 459 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн энэ хугацаанд 6709 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.
Харамсалтай нь коронавируст халдварын улмаас 15 хүн нас барсан байна. Үүний 11 нь эмэгтэй, 4 нь эрэгтэй хүн байжээ.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 19,826 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 3790, хөнгөн хэлбэрийн оноштой 53015 хүн гэрийн хяналтад байна.
Сэтгэгдэл үлдээх