Өнөөдөр УБТЗ-ийн даргыг томилох уу

УБТЗ нийгэмлэгийн Ерөнхий хорооны хурал Эрхүү хотноо өнөөдөр 13 цагт эхэлнэ. Хуралд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, ЗТХЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур, тус газрын мэргэжилтэн Б.Идэр, ЗГХЭГ-ын ахлах референт Н.Буяндэлгэр, орчуулагчийн хамт, мөн УБТЗ ХНН-ийг төлөөлж Замын нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных, Замын ерөнхий инженерийн орлогч Ш.Нямсүрэн, Гадаад харилцааны албаны дарга Д.Нарантуяа, Замын удирдлагын асуудал эрхэлсэн орлогч дарга Ж.Батболд нар оролцоно.

 Тус нийгэмлэгийн Ерөнхий хорооны энэ удаагийн хурлаар 2021-2025 онд УБТЗ ХНН-ийн дунд хугацааны тарифын бодлогыг батлах, Орон тооны хүсэлтийг батлах, менежерүүдийн цалинг тэнцүүлэх, УБТЗ ХНН-ийн Ерөнхий инженерийг томилох, Замын даргын орон тооны хүснэгтийг батлах, УБТЗ ХНН-ийн 2021 оны үйлдвэрлэл, санхүүгийн төлөвлөгөөг батлах, УБТЗ ХНН-ийн Аудитын комиссын журмын төслийг баталж, бүрэлдэхүүнийг батлах Монгол улсад төмөр замын шинэ шугам барих, IBEC-тэй байгуулсан гэрээний дагуу гэрээний биелэлтэд хяналт тавих тухай УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооны дэргэд хороод байгуулах, УБТЗ ХНН-ийн нягтлан бодох, бүртгэлийн санхүүгийн тайланг олон улсын стандартад шилжүүлэх, УБТЗ ХНН-ийн бизнесийн гол үйл явцыг хоёр хэлээр форматлах зэрэг нийт 11н асуудлыг асуудлыг хэлэлцэх юм.

 Эдгээр асуудлын тухай энэ оны есдүгээр сарын 29-нд ОХУ-ын “РЖД” НХН-ээс зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэд ирүүлсэн. Тэр дундаа УБТЗ-ын даргад нэр дэвшүүлэх тухай санал, Улаанбаатар хотыг тойрсон төмөр замын шинэ шугам барих Богдхан төслийн Техник, эдийн засгийн үндэслэлийг аравдугаар сарын 4-ны дотор ирүүлэхийг хүссэн боловч заасан хугацаанд хариуг явуулаагүй.

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ “РЖД” НХН-ийн нэгдүгээр орлогч дарга С.А.Павловт илгээсэн албан бичигтээ “Манай талаас өмнө нь танилцуулсан гурван нэр дэвшигчийн хүрээнд УБТЗ-ын даргыг томилох асуудлыг шийдвэрлэх тухай Монголын талын албан ёсны байр суурь хэвээрээ байна. Хангалттай туршлага, мэдлэг, эрч хүчээр дүүрэн гурван нэр дэвшигчид нийгэмлэгийн хөгжилд хувь нэмрээ оруулах болно” гэсэн утгатай хариу илгээсэн байдаг.

Гэвч УБТЗ-ын даргаар хэнийг томилох нь одоо хүртэл тодорхойгүй хэвээр байна. Энэ үед төмрийн хүдрийн хамгийн гол нийлүүлэгч, тарифын хөнгөлөлтийг эдэлсэн асуудал аль хэдийн ил болж, хууль зөрчсөн эсэхийг шалгуулж байсан юм. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы ашиг сонирхлыг хамгаалагчдын бүлгээс УБТЗ-ын даргад томилох санал ОХУ-ын талаас дэмжлэг авч чадах эсэх нь анхаарал татаад байна.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Tewhtp

lipitor 40mg generic <a href="https://lipiws.top/">lipitor 10mg cheap</a> cost atorvastatin 10mg