Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 44, II тунд 116, нэмэлт сэргээх тунд 3585, нийт 3745 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.9 хувь, II тунгийн хамралт 71.6 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 38.2 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2981 (25.0 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68,140 (76.7 хувь), 16-17 насны 26,843 (79.2 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан байна.

Сэтгэгдэл үлдээх