НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтарсан “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь”-ENSURE төсөл хэрэгжиж байна. Энэхүү төсөл нь хууль бус хулгайн ан агнуурын улмаас ховордоод байгаа Баданга хүдрийг хуучин тархац нутагт нь сэргээн нутагшуулах зорилготой юм.
Монгол орны нэн ховор амьтан баданга хүдэр (Moshus moshiferus)-ийг Архангай аймгийн Эрдэнэмандал, Хайрхан, Өлзийт, Батцэнгэл сумын нутаг Бөхөн шарын нуруунд сэргээн нутагшуулах ажлыг эрдэм шинжилгээ судалгааны байгууллага, судлаачид удирдан барих, зорилтот газар нутагт нутагшуулах ажлыг 2021 оны арваннэгдүгээр сарын 27-ноос арванхоёрдугаар сарын 10-ны өдрүүдэд зохион байгуулах юм байна.
Сэтгэгдэл үлдээх