Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17-р хороо “Да-Хүрээ” захын баруун талд “Дизель хүрээ” захын хашаанд цайны газар шатаж байна гэсэн дуудлага 05:06 цагт НОБГ-т ирсэн байна. Дуудлагын дагуу очиход “Дизель хүрээ” захад 15х50 хэмжээтэй 1 давхар байшинд гарсан байдалтай байжээ. Гал түймэр унтраах, аврах 10,35,14,63 дугаар ангийн алба хаагчид шуурхай ажиллаж, галыг газар авахуулахгүй бүрэн унтраалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл үлдээх