"Эрдэнэт" үйлдвэр бүтэн жил улсын тог цахилгааны мөнгийг төлжээ

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт ард түмэн баярлах шалтгаантай. Учир нь цар тахалтай хүнд хэцүү цаг үед буюу иргэдийн эдийн засагт үүсэх хүндрэлийг тооцож, Засгийн газраас 2021 он дуустал тодорхой хөнгөлөлтийг иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлж байна. Тодруулбал, 2020 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх цар тахлын үед айл өрх, зарим аж ахуйн нэгжүүдийг хэрэглээний эрчим хүч, ус дулаан, хогны төлбөрийг төр хариуцахаар болсон талаар дуулгаж байв.Нийт 123 мянга 800 аж ахуйн нэгж, 900 мянга гаруй айл өрх хамрагдсан бөгөөд төлбөрүүдийн санхүүгийн эх үүсвэрийг “Эрдэнэт үйлдвэр” хариуцаж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, иргэд, аж ахуйн нэгжийн бүтэн жилийн цахилгаан, дулаан хогны мөнгийг хөнгөлөхөд 1.2 их наяд орчим төгрөгийг төр дааж байна. Харин ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс энэхүү хөнгөлөлт дуусч байгаа бөгөөд айл өрхүүд цахилгаан, дулаан, хог, шахмал түлшний мөнгөө он гаргаад өөрсдөө төлөх ёстой юм. Дашрамд дуулгахад, сүүлийн хагас жилд нийтдээ нэг сая 116 мянган хэрэглэгчийн хэрэглэсэн цахилгаан дулаан, уурын төлбөрт 493.8 тэрбум төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас санхүүжүүлсэн байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Dqqqdw

buy atorvastatin 40mg sale <a href="https://lipiws.top/">lipitor 20mg uk</a> order atorvastatin 10mg