Нийслэлийн хэмжээнд 2021 оны арванхоёрдугаар сарын 13-19-ний өдрийг хүртэлх хугацаанд Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 45, аврах ажиллагааны нэг удаагийн дуудлагаар тус тус үүрэг гүйцэтгэсэн байна. Дээрх хугацаанд гал түймрийн утаажилтын бүсээс 20 иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл, ослоос хоёр иргэнийг аварч, 450 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажилласан байна.
2021 он гарснаас хойш арванхоёрдугаар сарын 19-нийг хүртэлх хугацаанд нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр 1532, аврах ажиллагааны 196, нийт 1728 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15.1 хувиар буурсан үзүүлэлт аж.
Сэтгэгдэл үлдээх