Энэ сарын 29-нд бүх нийтээрээ амарна

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр арванхоёр дугаар сарын 29-ны өдөр болж буй. Энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан бүх нийтээрээ амарна. Энэхүү өдөр 1911 оны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны 12 сарын 29-нд Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхол хамаарлыг эцэс болгон Монголчууд бие даан үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богдыг Монгол улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилж түүнд төрийн тамга, төрийн далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гарган, тусгаар тогтносон Богд хаант Монгол улсыг байгуулсан өдөр юм. Ийм учраас УИХ-аас 2007 оны 8 сарын 16-ны хуулиар өөрчлөлт оруулж улмаар 2011 оны 12 сарын 23 өдрийн хуулиар "Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр" хэмээн нийтээр тэмдэглэх баярын өдөр болгохоор хуульчилжээ.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Hxzwfv

oral lipitor 20mg <a href="https://lipiws.top/">atorvastatin 10mg for sale</a> atorvastatin 40mg drug