С.Амарсайхан: Айл өрхийн цахилгааны хөнгөлөлтийг үргэлжлүүлэхээр ярьж байна

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Шадар сайд С.Амарсайхан цахилгаан, дулааны үнийг хөнгөлөхтэй холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Айл өрхийн тог цахилгаантай холбоотой асуудлын тухайд орон сууцны айлуудыг 250 кВт хүртэл, гэр хорооллын өрхүүдийг 350 кВт хүртэл цаашид хөнгөлөх асуудлыг Засгийн газрын түвшинд ярьж байгаа" гэв.  

Цар тахлын хүндрэлтэй үед эдийн засагт дэмжлэг болох үүднээс айл өрх, аж ахуйн нэгжүүдийн ус, цахилгаан, дулаан, хогны төлбөрийг 2020 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэлх хугацааг сунгаж энэ оныг дуустал үргэлжлүүлэн чөлөөлөх шийдвэрийг Засгийн газраас гаргаж санхүүжилтийг нийгмийн хариуцлагын хүрээнд  "Эрдэнэт" үйлдвэр дааж байсан юм.

 

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Wepanl

where to buy atorvastatin without a prescription <a href="https://lipiws.top/">buy lipitor cheap</a> order lipitor 20mg sale