Тулгар төрийн 2230 жил, Их Монгол улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгчийн зарлигаар салбартаа үр бүтээлтэй ажилласан эрхмүүдэд төрийн дээд цол, одон медалийг өнөөдөр гардуулж байна.
Вируслоги, халдвар судлалын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн, төр нийгмийн зүтгэлтэн, эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, академич, профессор П.Нямдаваа, Мэдрэлийн мэс заслын салбарт шинжлэх ухаан, сургалт, эмнэлэг үйлчилгээний нэгдлийг ханган ажиллаж, уураг тархины судасны эмгэгийн онош, мэс засал эмчилгээг онолын хувьд баталгаажуулж, практикт бүрэн нэвтрүүлэн үр дүнг нь дэлхийн түвшинд хүргэсэн ЁА.Нота нар "Хөдөлмөрийн баатар" цол хүртлээ.
Мөн “Гурван гал” эмнэлгийн нүдний мэс заслын зөвлөх эмч, гавьяат эмч Моломын Алтанхүү; Хавдар судлалын үндэсний төвийн зөвлөх эмч, гавьяат эмч Рамишийн Асай; Нийслэлийн Өргөө амаржих газрын зөвлөх эмч, гавьяат эмч Буяндэлгэрийн Бүлтэн; Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ерөнхий зөвлөх эмч, гавьяат эмч Рүвжирийн Шагдарсүрэн ардын эмч цолоор шагнагдлаа. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Биологийн тэнхимийн тэргүүлэх профессор, гавьяат багш Агваандарамын Гүрбадам;Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн зөвлөх профессор, гавьяат багш Дэнсмаагийн Дүнгэрдорж нар ардын багш тэмдгээр энгэрээ мялаалаа.
Сэтгэгдэл үлдээх