Өнгөрсөн сард бүх нийтээрээ амрах хоёр өдөр тохиосон. Харин арванхоёрдугаар сарын 29-ний өдөр дахин бүх нийтээр амрах гэж байна. Учир нь энэ өдөр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 110 жилийн ой тохиох юм. Түүхийн хуудсыг сөхвөл энэ өдөр Манж Чин улсаас салж, төр улс, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан аж.
Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг 2011 оноос улс нийтээр тэмдэглэж эхэлсэн юм. Эл өдрөөр амарна хэмээн хуульд заасан байдаг.
Сэтгэгдэл үлдээх