Их, дээд сургууль, коллежид 2022-2023 оны хичээлийн жилд бакалаврын зэргийн хөтөлбөрт оюутан элсүүлэх ерөнхий шалгалтын үндэсний хэмжээний босго оноог тогтоолоо. Төрийн болон төрийн бус өмчийн сургуулиудын босго оноо ижил байхаар байхаар шийдвэрлэсэн байна.
Өмнөх хичээлийн жилд бакалаврын зэргийн хөтөлбөрт их, дээд сургууль, коллежид оюутан элсүүлэх ерөнхий шалгалтын Үндэсний хэмжээний босго оноог төрийн өмчийн их, дээд сургуульд 480, төрийн бус өмчийн их, дээд сургууль, коллежид 410, орон нутгийн их, дээд сургууль, коллежид 400 оноо байсан. Тэгвэл энэ оны хичээлийн жилийн босго оноог дараах байдлаар тогтоолоо.
Их сургууль- 480
Дээд сургууль – 440
Коллеж -400
Орон нутгийн их, дээд сургууль -410
Дээрх оноо нь төрийн болон төрийн бус өмчийн сургуулиудад ижилхэн үйлчлэх юм.
Сэтгэгдэл үлдээх