“Nutrients” сэтгүүлийн 2021 оны судалгаагаар монгол хүн дунджаар жилд 309 фунт мах иддэг байна. Дэлхийн хүн амын тойм мэдээллээс үзэхэд үүний 151 гаруй фунт нь хонь, ямааны мах аж. Харин хоёрдугаарт 51 фунт махны хэрэглээтэйгээр Бахрейн орж байгаа бол гуравдугаарт Туркменистан 45 фунт, дөрөвдүгээрт Чад бичигдэж байна.
Үхрийн мах, тахиа, гахайн махыг дэлхий даяар түгээмэл хэрэглэдэг бол гэхдээ хурга, хонь, ямааны махны хэрэглээ хязгаарлагдмал байдаг. Монголын ард түмэн мах их хэмжээгээр хэрэглэхээс гадна хурга, ямааны махыг их хэмжээгээр иддэг нь шалтгаантай. Хүн амын 40 орчим хувь нь нүүдэлчин амьдралын хэмнэлтэй бөгөөд тэдэнд байнгын орон байр байдаггүй. Монголын эрс тэс уур амьсгал, нүүдэлчин амьдралын хэв маяг, тариалангийн талбай хомс байгаа нь ихэнх хүмүүсийн хувьд махыг түгээмэл хэрэглэх үндсэн шалтгаан болж байна. Хонь маллах нь нүүдэлчдийн амьдралын уламжлалт нэг хэсэг бөгөөд хонь, ямаа нь эрт дээр үеэс монголчуудын хүнсний гол цөм байсаар ирсэн.
Эрт цагт Монголын ард түмэн хуурай газрын эрс тэс уур амьсгалыг даван туулахын тулд өөх тос, уураг ихтэй хоол хүнс хэрэглэх шаардлагатай байсан. Барууны үйлдвэржсэн мал аж ахуй болон Монголын бэлчээрийн мал аж ахуй хоёрын хоорондоо эрс ялгаатай.
Нүүдэлчид малгүй, сүрэг нь хоньчингүй байж болохгүй. Энэ бол жинхэнэ түншлэл бөгөөд энэ нь барууны орнуудааас ялгарах Монголын бүх өвөрмөц байдлын асар том хэсэг юм. Монгол Улсын Үндсэн хуульд хүртэл малыг үндэсний баялаг хэмээн хүлээн зөвшөөрч, төрийн хамгаалалтад авна гэж заасан байдаг.
Сэтгэгдэл үлдээх