Нийгмийн Даатгалын Шимтгэл (НДШ)-ийн буцаан олголт иргэдийн дансанд өнөөдрөөс орж эхэллээ.
Засгийн газраас төсөвт байгууллага, газрын тос болон уул уурхайн чиглэлээс бусад аж ахуйн нэгжүүдийн ажилтан, ажилчдын төлдөг нийгмийн даатгалын 9.5 хувийн шимтгэлийн 50 хувийг энэ он дуустал төрөөс буцаан олгохоор шийдвэрлэсэн.
Буцаан олголтын мөнгийг өгөх журам ёсоор тухайн сарынхыг дараа сарын 25-наас иргэдийн дансанд шилжүүлнэ.
Сэтгэгдэл үлдээх