БНСУ- ын Чэжү аралд бүлэг жуулчны шугамаар очсон 23 Монгол иргэн ор сураггүй алга болсон тул тус улсын цагдаагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн өнгөрсөн зургаадугаар сард эхлүүлж байсан.
Тухайн үед Солонгосын талаас албан ёсоор манайд мэдэгдсэн зүйл байхгүй. Манай иргэд 1 сарын хугацаанд Чэжүд визгүй зорчих эрхтэй, энэ хүмүүс 6-22-нд очсон 7-21-нд визгүй зорчих хугацаа нь дуусна, Тиймээс визны зөрчилтэй гэж үзэхэд арай эрт байна гэсэн юм.
БНСУ-ын Засгийн газар зургадугаар сарын 01-ний өдрөөс эхлэн БНСУ Чэжү, Яньяны олон улсын нисэх онгоцны буудлаар Монгол, Вьетнам, Филиппин, Индонезийн иргэдийг 30 хүртэлх хоногийн хугацаанд визгүй зорчих эрх олгохоор болсон.
Энэ хүрээнд Чежү аралд очсон 156 монгол жуулчнаас 23 нь хэл сураггүй алга болсон юм. Тэдгээрээс нэгийг нь арлаас гарах гэж байхад нь найзынх нь хамт баривчилсан байдаг.
Тэгвэл тухайн иргэдийн визгүй зорчих хугацаа энэ сарын 21-нд дуусгавар болсон. Ингэснээр Чэжү арлын цагаачийн албанаас хууль бус оршин сууж буй 22 эдгээр иргэнийг эрэн сурвалжлаж, баривчлах юм байна. Түүнчлэн тэднийг харсан, хаана байгааг нь мэдсэн иргэдийн мэдээллийг нууцлалын зэрэглэлтэйгээр өндөр үнээр худалдаж авахаа цагдаагийн газраас мэдээлжээ.
Сэтгэгдэл үлдээх