Авлигатай тэмцэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн танилцууллаа. Тэрбээр "Улсын хэмжээнд 2023 онд 49.7 мянган албан тушаалтны ХАСХОМ-ийг шинэчлэн гаргуулах ажлыг зохион байгуулсан. Энэ хүрээнд мэдүүлгээ гаргаж өгөөгүй, хожимдуулсан тус бүр нэг иргэн байв.
223 албан тушаалтны ХАСХОМ-т хяналт шалгалт явуулахад үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болон гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нийт 25 албан тушаалтныг мөрдөн шалгах хэлтэс рүү шилжүүллээ.
Мөн ХАСХОМ-ээ гаргаж өгөөгүй, худал мэдээлсэн 30 албан тушаалтанд хариуцлага тооцуулсан. Өөрөөр хэлбэл
- хоёр хүнийг албан тушаалаас нь халах,
- 14 хүний албан тушаалыг бууруулах,
- найман албан тушаалтны цалингийн хэмжээг тодорхой хэмжээгээр бууруулах,
- зургаан балбан тушаалтанд сануулах хариуцлага тооцуулсан байна.
Мөн холбогдох татвар хураамжаа төлсөн, зайлсхийсэн эсэхэд хяналт шалгалт хийж дөрвөн албан тушаалтны мэдээллийг татварын ерөнхий газарт явуулсан.
Татварын хяналт шалгалтын явцад дээрх албан тушаалтнууд нь 8.4 тэрбум төгрөгийн татварын зөрчилтэй болох нь илэрсэн. Ингээд 633 сая тэрбум төгрөгийн нөхөн төлбөр алданги тооцуулсан байдалтай байна.
Манай хэлтэс хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянаж хариу хүргүүлдэг. Уг хяналтаар 14.7 мянган албан тушаалтны хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянаж хариу ирүүлснээс 20 нэр дэвшигч нь илт ашиг сонирхлын зөрчил үүсэхээр байгаа. 642 нэр дэвшигч холбогдох хуулийг зөрчихөөр байгаа учраас анхааруулж хариу өгсөн"гэв.
Сэтгэгдэл үлдээх